”МИНИЙ МЭДЭХ ХЯТАД ОРОН” СЭДЭВТ ХЯТАД ХЭЛ ДЭЭРХ ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН ”ҮЙ ЦАЙ БОЛОН ХЯТАД-МОНГОЛЫН НАЙРАМДАЛ” СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗАРЛАЛАА
- schedule 2022 оны 5 сарын 17
- chat_bubble 0
"МИНИЙ МЭДЭХ ХЯТАД ОРОН" сэдэвт хятад хэл дээрх зохион бичлэгийн уралдаан "Үй цай болон Хятад-Монголын найрамдал" сургуулийн сурагчдын дунд зарлагдаад байна.
Тавигдах шаардлага:
1. Зохион бичлэг нь өгөгдсөн сэдвийн хүрээнд бичигдэж, өөрт тохиолдсон, үзэж сонссон Хятад орны тухай бодит үйл явдлыг өгүүлнэ.
2. Зохион бичлэг нь тодорхой сэдэв, зөв үзэл бодол, эрүүл агуулгатай байх. Бичлэгийн төрөл хязгаарлахгүй, үгийн тоо 500-1200 үгтэй /шүлэг 10 мөрөөс багагүй байх/, зохиогчийн зургийг хавсаргаж болно.
3. Зохион бичлэг нь зохиогчийн өөрийн бүтээл байх ба бодит үйл явдлыг өгүүлсэн байх ёстой. Бусдын бүтээлийг хуулбарласан бол уралдаанд оролцох эрхийг хасна. Зохиогчийн овог нэр, сургууль, холбоо барих хаяг, утасны дугаарыг тодорхой бичнэ.
Шалгаруулалт: Гол зохион байгуулагч, хамтран зохион байгуулагч талаас таван шүүгчийг урьж, тэргүүн байранд 1 бүтээл, дэд байранд 2 бүтээл, гуравдугаар байран 3 бүтээл болон 10 шилдэг бүтээлийг тус тус шалгаруулна. Бүтээлүүдийг шалгаруулсны дараа зохион байгуулагч тал нь шалгарсан зохиогчдын нэр, бүтээлийн нэрийг solongonews.mn сайт болон фэйсбүүк хуудас, mglnews.mn сайт болон фэйсбүүк хуудаснуудад нийтэлж, сургуульд хариу мэдэгдэнэ.
Шалгарсан бүтээлүүдийг solongonews.mn сайт, Тал нутгийн үүл APP дээр нийтэлнэ.
Шагнал:
Нэгдүгээр байр -3000 юань
Хоёрдугаар байр -2000 юань
Гуравдугаар байр -1000 юань
10 шилдэг шагнал тус бүр -500 юань
Санаачилсан байгууллага: Өвөр Монголын Өдрийн сонин
Гүйцэтгэгч байгууллага: Солонго мэдээллийн төв
Хамтран зохион байгуулагч: Өвөр Монголын Өдрийн сонины Монгол улс дахь төлөөлөгчийн газар
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...